™c☺llecti☺n™ : 2 хоёрын 5

2 хоёрын 5

Нээлтээ хийгээд удаагүй байгаа "2 хоёрын5" нэртэй уран сайхны киноныталаар "Шинэ үе" продакшны продюссер Н.Ариунболд ярилцлага өгжээ.

-Таныг аавынхаа зохиолоор кино хийнэ гэж байсныг санаж байна. Тэгэхээр энэ удаагийнхаа бүтээлийг аавынхаа зохиолоос сэдэвлэсэнүү?
-Аавынхаа зохиолыг түр хойш тавьсан байгаа. Зохиол нь хөдөө орон нутаг, ахуйн талын сэдэвтэй л дээ. Тиймээс энэ удаад Францын зохиолч Марк Кофлетийн зохиолоос сэдэвлэж, "2 хоёрын 5" нэртэй инээдмийн кино хийлээ. Инээдэм хаана нуугддаг вэ гэхээр хүний нүдэнд харагдахгүй газар байдаг юм. Түүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тиймээс энэ зохиолд дурлаж, киногоо бүтээсэн хэрэг. Зохиол маань орчин цагийн залуусын хайр дурлал, амьдралтай холбоотой. Бид киногоо "2 хоёрын 4" гэж болох байсан ч "2 хоёрын 5" гэж нэрлэсэн. Яагаад гэвэл, хүн болгоны бодсон, тоцоолсон зүйл эсрэгээрээ эргэдэг шүү дээ. Харин яагаад тав болсон, хэн нь сондгойрсон гэдгийг ирээд үзнэ биз.
-Богино хугацаанд киноны зургаа авсан гэж сонссон?
-Зохиол дээрээ жил гаруй ажиллаж, 
өнгөрсөн намар зургаа авч дууссан. Ер нь, сарын дотор зургаа шунгинуулчихсан шүү. Яах вэ киноны зургийг сар, бүтэн жилийн хугацаанд ч авах нь бий. Бидний хувьд богино хугацаанд киноныхоо ажлыг амжууллаа. Гэхдээ богино хугацаанд чанартай юм гарах тохиолдол байдаг ч урт хугацаанд чанаргүй кино хийвэл ичмээр шүү дээ. Кино хийж байх хугацаанд уран бүтээлчид ирэхгүй, эсвэл техник, эдийн засгаас болж зогсонги байдалд ордог тохиолдол бий. Бидний хувьд тодорхой хэмжээний санхүүгийн үүсвэртэй, ивээн тэтгэгч байгууллагатай, жүжигчин, кино баг маань ч бэлэн байсан болохоор кино зургаа хурдан, шуурхай авсан юм. Харин дуу, эвлүүлэг, бэлтгэл ажил гээд жаахан удааширсан л даа.

-Марк Кофлетийн зохиол дэлхийн олон орны тайзнаа ж
үжиг хэлбэрээр тавигдсан. Кино болгосон нь сонин шийдэл байна?
-Бидэнд зохиолыг Урлагийн ухааны доктор Н.Ганхуяг багш орчуулж, 
өгсөн. Тэгээд дэлхийн 60, 70 орны тайзнаа тоглогдсон энэ жүжгийг кино болгооч гэсэн саналыг бидэнд тавьсан юм. Тэгээд л шүүрч авсан хэрэг. Багш маань зөв сонголт хийж өгсөн гэж бодож байгаа. Бид ч жүжигчний ур чадвараа шавхаж тоглолоо.
-Та найруулагчаар нь ажилласан гэсэн. Тэгэхээр кино найруулагчийн ажилд нэлээн гаршиж байгаа байх?
-Найруулагч, продюссерээр нь ажилласнаас гадна киноныхоо гол д
үрд тоглосон байгаа. Манай жүжигчид бүгдээрээ л киноныхоо төлөө санаа тавьж ямар байвал зүгээр үү гэж хоорондоо ярилцаж байсан. Энэ кино дотор кино явагдаж байгаа болохоор Монголын кино ертөнцөд шинэ шинэчлэл хийсэн болов уу.
-"2 хоёрын 5" танай продакшны гурав дахь дэлгэцийн бүтээл шүү дээ. Хэтэрхий дэлгэцийн бүтээл рүү туйлшраад байгаа юм биш үү?
-Харин ч бид цаашид тайз, дэлгэцийн б
үтээл рүү илүү түлхүү орно гэж бодож байгаа шүү. "Шинэ үе" продакшн дэлгэцийн гурван кино хийлээ.үүнийгээ үргэлжлүүлэх ч болно. Хошин урлагийнхан кино хийж болохгүй гэж хориогүй шүү дээ. Харин ч илүү сайн кино хийж байгаа гэж ойлгож болно.
үүлийн үед олон кино шил шилээ даран мэндэлж байна. "2 хоёрын 5" кино үзэгчдэдээ юуг мэдрүүлнэ гэж амлаж чадах вэ?
-"Буруу эргэлт", "
үлгэрийн хайр"-аас илүү сайн бүтээл хийсэн гэж бодож байгаа. "үлгэрийн хайр" кино маань гурван сар дэлгэцнээс буугаагүй. Энэ киног "үлгэрийн хайр"-аас илүү болсон гэж дүгнэж болно. Тэгэхээр нэлээн шуугиан тарих байх аа.
-Дараагийн киногоо төлөвлөсөн үү?
-Бодож л байна. З
үрх сэтгэлийн дуулал мэдэх байх даа.

 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)