™c☺llecti☺n™ : Японы ард иргэдэд туслах хандивын данс нээлээ

Японы ард иргэдэд туслах хандивын данс нээлээ


Єчигдєр буюу гуравдугаар сарын бямба гаригийн 14 цагийн орчимд Япон улсын зvvн хойд эрэг орчмын гурван мужид байгалийн гамшигт vзэгдэл болж олон хvний амь нас эрсдэж,их хэмжээний эд материалын хохирол учирсанд Монгол Улсын Ерєнхий сайд С.Батболд Засгийн газрын нэрийн ємнєєс болон хувиасаа Япон улсын Засгийн газар, ард тvмэнд гvн эмгэнэл илэрхийлсэн. Мєн тэрбээр энэ єдрийн 16 цагийн орчимд холбогдох салбарын сайд нарт байгалийн гамшигт нэрвэгдээд байгаа Япон улсад боломжтой бvх талаар туслах, тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ аюулгvй байдлыг хангах, тэдэнтэй холбоо тогтоох, хvсэлт гаргасан иргэдээ нутагт нь авчрах талаар холбогдох сайд нарт шуурхай арга хэмжээ авах vvрэг єгсний дагуу тасралтгvй vйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг єнєєдєр Монгол Улсын Шадар сайд М.Энхболд мэдэгдлээ.

Засгийн газрын тэргvvн энэ цагт Японы ард тvмэн туслахыг уриалж байна. Шилжилтийн хvнд хэцvv цаг vед монголчууд бидэнд тусламжийн гараа сунгаж, манай улсын хамгийн том хандивлагч, туслагч орон байж ирсэн, одоо ч тусласаар байгаа ард тvмэн бол япончууд. Монголчууд бид энэ цаг vед Японы ард тvмэнд боломжоороо туслаж сэтгэлийн дэм єгєх учиртай. Хандивын данс нээснийг зарлалаа.

Хандив єргєх дансны дугаар:
Хадгаламж банк-10490002362
Голомт банк-2715002907, 2715002908

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)