™c☺llecti☺n™ : Японы Миаги мужийн хоёр эргээс нийт 2000 цогцос олдлоо
Японы Миаги мужийн хоёр эргээс нийт 2000 цогцос олдлоо

Цунамын гамшиг нүүрлээд буй Японы Миаги мужийн хоёр эргээс нийт 2000 цогцос олдлоо. 

Тэдгээр цогцосын 1000 орчмыг нь газар хөдлөлтийн голомтонд нь байсан тус мужийн Ожика хойгоос, үлдсэнийг нь Минамисанрику хотын нутаг дэвсгэрээс олсон байна. 

Миаги муж нь бусад таван мужтай хамтран байгалийн гамшигт өртсөн 450 мянган иргэнээ өчигдөр хоол хүнсний нөөц бүхий түр орогнох байранд нүүлгэн шилжүүлжээ.

Харин Минамисанрику хотын захиргаа 10 мянга орчим иргэдтэйгээ одоо болтол холбогдож тэдний байршлыг тогтоож чадаагүй байгаа гэнэ. 



Түүнчлэн нийт 46 мянган байшин барилга нурж сүйдсэн талаар Эн Эйч Кей суваг мэдээллээ.

Тэдгээр нурсан байгууламжийн 5700 нь барилга байсан бөгөөд Иватэд 3056, Фукушимад 2413, Миагид 86, Ибаракид 80, Ямагатад 38, Точигид 15, Чибад 14, Токиод 3, Канагава болон Акитад тус бүр нэг барилга нурсан ажээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)