™c☺llecti☺n™ : "Интер" Италийн нэр төрийг аврах уу

"Интер" Италийн нэр төрийг аврах уу

Аваргуудын лигийн шөвгийн 16 багийн эхний тоглолтууд явагдаж, Италийн хоёр баг тэмцээнээс хасагдаад байгаа билээ. 

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Английн "Тоттенхэм Хотспур" "AC Милан" клубийг талбайдаа хүлээн авч гоолгүй тэнцсэнээр тэднийг эл тэмцээнээс хассан. Украины "Шахтёр Донецк" "Рома"-г З:0-ээр бут ниргэхийн зэрэгцээ нийлбэр дүнг 6:1 болгон холдуулж мөнхийн хотын багийг гутамшигтай хожигдолд хүргэсэн билээ.

Ирэх мягмар, лхагва гаригт Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолтууд үргэлжилнэ. Эхний тоглолтыг талбай дээрээ "Байерн Мюнхен"-ыг хүлээн авсан "Интер" Германд зочлон тоглох гэж байна. Хоёр багийн эхний тоглолт "Байерн Мюнхен"-ы хожлоор өндөрлөсөн юм. 

Энэ удаад уг тэмцээний өнгөрсөн оны аваргууд ялалт байгуулахаар эрмэлзэж буй талаар багийн тоглогчид мэдэгдсэн байна. 

Мэргэжилтнүүд "Аллианз Арена"-д болох хоёр багийн тулааныг төдийлөн өрсөлдөөнтэй өрнөхгүй байх гэсэн таамгийг дэвшүүлжээ. Учир нь "Байерн Мюнхен" өөрсдийн талбайд довтолж тоглох магадлалтай ч хамгаалах тактикийг барьж болох юм.

"Интер Милан" клубийн шилдэг довтлогч Самуэль Это, Диего Милито нар довтолгооны шугамыг зузаатгах хэдий ч хагас хамгаалалтын байрлалд Уэсли Шнайдер төдийлөн сайн тоглолт үзүүлэхгүй байгаа. Энэ ч утгаар эхний тоглолт "Байерн Мюнхен" довтолж, талбайн эзэд хамгаалсаар цаг дуусах мөчид зочид гоол хийсэн юм. 

Ямартаа ч энэ жилийн Аваргуудын лиг Италийн багуудад тун халгаатай байна. "Интер"-т тэнцээ хангалтгүй бөгөөд зайлшгүй хожих, гоолын зөрүүг холдуулах шаардлагатай юм. Италийн хамгийн сүүлчийн найдвар "хар хөх"-үүдийг эх орныхоо нэр төрийг Европын хамгийн нэр хүндтэй тэмцээнд авч үлдэх, цаашлаад цомоо хамгаалах хүндхэн хэдий ч буцах замгүй даалгавар хүлээж байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)