™c☺llecti☺n™ : Хятад 2030 онд эдийн засгаар тэргүүлнэ

Хятад 2030 онд эдийн засгаар тэргүүлнэ


Хятад гадаад худалдааны хэмжээгээр 2030 онд Америкийг тэргүүлнэ гэж PricewaterhouseCoopers-ийн шинжээчид  үзэж байна.  Одоогоор Хятадын гадаад худалдааны ашиг 2.21 их наяд ам.доллар байгаа нь АНУ-ын гадаад худалдааны ашигт (2.66 их наяд ам.доллар) дөхөж байгаа юм. Хятад эдийн засгийн өсөлтөөр Японыг ардаа орхиж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болохоо баталсан. Дэлхийн худалдааны эргэлтэд маш том өөрчлөлт гарахад ойрхон байна гэж ажиглагчид үзэж байгаа нь Хятад, Энэтхэг зэрэг орнууд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх хандлага гарч байгаатай холбоотой. Дэлхийн банкны тооцож буйгаар Хятадын эдийн засгийн өсөлт энэ эрчээр үргэлжилвэл 2030 он гэхэд АНУ-ыг ардаа орхих аж.

Хятадын эдийн засгийн  жилийн өсөлт дунджаар найман хувьтай байгаа бөгөөд 20 жилийн дараа хоёр дахин нэмэгдэнэ гэж эдийн засагчид таамаглаж байна. Дэлхийн бараа үйлдвэрлэлийн дийлэнх хувийг Хятад эзэлж байгаа нь эдийн засаг нь хүчирхэг байх нэг үндэс аж. Тус улсын хөдөлмөрийн зах зээлийн асар их нөөц үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлэхгүйгээр бусад орнуудтай өрсөлдөх боломж олгодог.  Хятад дэлхийн бараа үйлдвэрлэлийн  19.8 хувийг дангаараа гаргаж байна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)