™c☺llecti☺n™ : Нацистууд буюу дэлхийн 2-р дайны үеийн германчуудын ашиглаж чадаагүй 10 хүчирхэг зэвсэг

Төсөөлөн бодож үзье. Дэлхийн II дайны үед Германы зэвсэгт хүчин өшөө авагч алсын тусгалтай пуужин V-2 олон тоогоор үйлдвэрлэн Нью Йорк, Лондон хотуудыг мөн холбоотны цэргийн хүчний бөөгнөрөл дунд бөмбөгдсөн бол, дайны үйл ажиллагаа явагдаж байгаа бүх фронтод дэлхийн хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүрт сөнөөгч онгоц ашиглаж чадсан бол, далайн тулаанд тийрэлтэт хөдөлгүүрт сөнөөгч онгоц тээвэрлэгч усан онгоц ашиглаж чадсан бол, АК-47 автомат винтов үйлдвэрлэгдэж эхлээгүй байхад бүтээгдсэн автомат винтов ашиглаж эхэлсэн бол Дэлхийн II дайн хэрхэн төгсөх байсан бол?


Нацистууд улс төр суртал ухуулгын ажилдаа анхаарахын зэрэгцээ шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтуудыг өөрийн зэвсэгт хүчиндээ ашиглахыг ихэд хүсэн асар их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байж. Ингээд Дэлхийн II дайны дуусах тэрхүү саруудад Вермахтын дайчид ашиглаж чадаагүй Германы эрдэмтэн судлаач, инженерүүдийн бүтээж байсан байлдааны зэвсэглэлүүдийг танилцуулъя.

10. Атомын бөмбөг



Дэлхийн II дайн эхлэхээс өмнөх жилүүдэд дан ганц Америкчууд уран боловсруулах, эрчим хүч гарган авах, зэвсэглэлд ашиглах талаар төсөөлөн судалгаа шинжилгээ хийж байсан гэвэл дэндүү өрөөсгөл зүйл болох байх. Хэрвээ Гитлерт атомын бөмбөг байсан бол одоо дэлхийн улс төрийн байдал ямархуу байдалтай байх байсан бол. Германы эрдэмтэд энэ төрлийн судалгаа хийж байсан нь тодорхой боловч атомын бөмбөг зохион бүтээх судалгааны ажил хийгдэж байсан эсэхээр тодорхой баримт байдаггүй. Холбоотны нисэх хүчин Германы судалгаа шинжилгээний нууц лаборатор байрлаж байсан хотуудад хүчтэй цохилт өгч байсан учраас баримт материалууд устаж алга болсон хэмээн ихэнх түүхчид үздэг.

9. Fa 223 нисдэг тэрэг



Дайны өмнө 1930 оны үеэс Германы инженерүүд нисдэг тэрэг хийж туршин нисгэж байсан байна. Тэдний нэг нь Фокке-Ахгелис Fa. 223 нисдэг тэрэг юм. Нисдэг тэргийг ачаа тээврийн ба тусгай даалгавар гүйцэтгэх тагнуулын болон хорлон сүйтгэх ажиллагаа гүйцэтгэх цэргүүдийг дайсны ард буулгах зориулалтаар бүтээн боловсронгуй болгож байж. Нисдэг тэрэг нь автомат винтов, 2 ширхэг 250 килограммын жинтэй тэсрэх бөмбөгөөр тоноглогдсон цагт 180 километр хурдлах чадвартай. Италийн фашист Мусоллиниг аврах тусгай ажиллагаанд уг нисдэг тэргийг ашиглаж байжээ.

8. Хейнкель He-100



1939 оны хавар Германы нисэх хүчний нисгэгч Ханс Дитерли нисэх хүчний түүхэнд цагт 700 километр  хурдалж дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Дээд амжилтыг тогтооход нислэг хийсэн онгоц нь Хейнкель He-100 сөнөөгч онгоц байлаа. Нацист намын гишүүн нисэх онгоцны загвар зохион бүтээгч инженер Эрнст Хейнкелийн зохион бүтээсэн He-100 сөнөөгч онгоцыг дайны жилүүдэд хэзээ ч олон тоогоор үйлдвэрлэж байгаагүй юм. Германы нисэх хүчний үндсэн зэвсэглэлд Мессершмитт Bf.109 сөнөөгч онгоц ашиглагдаж байжээ. Хожим Японы эзэн хааны нисэх хүчнийхэн He-100 сөнөөгч онгоцноос санаа аван Кавасаки Ki-61 сөнөөгч онгоцыг үйлдвэрлэн байлдааны ажиллагаанд ашигласан байна. He-100 сөнөөгч онгоц нь хурдтай, богино эргэлт хийдэг, буудлагын хол тусгалтай гэх мэт олон давуу талтай байсан боловч нисэх хүчний тулаанд хэзээ ч ашиглагдаагүй юм.

7. 21-р U шумбагч онгоц

21-р U шумбагч онгоц нь анхны байлдааны ажиллагааны үед гүн шумбалт хийж чаддаг хөдөлгүүрийн дуу чимээ багатай, торпедоо хурдан цэнэглэж дайсны байрлалыг илрүүлэх шинэ радарын системээр тоноглогдсон онгоц байжээ. Дайны төгсгөл үеэр Германы тэнгисийн цэргийн зэвсэглэлд 118 ширхэг үйлдвэрлэгдэн ирсэн боловч ердөө 4 байлдааны ажиллагаанд оролцсоны дараагаар холбоотны цэргийхэн олзлогдсон байна. Энэхүү шумбагч онгоцны дэвшилтэт давуу тал нь далайн гүнд дээд тал нь 3 хоног байлдааны горимд ажиллаж чаддагаараа гайхагдаж байжээ.

6. Жункерс Ju-290 стратегийн бөмбөгдөгч



1930-1940 оны хооронд Америк, Англи болон Германы нисэх хүчнийхэн хол зам туулж чадах олон тооны тэсрэх бөмбөг тээвэрлэх стратегийн бөмбөгдөгч онгоцтой болох талаар хүчин чармайлт гарган ажиллаж эхлэсэн байна. Германы Жункерс Ju-290 бөмбөгдөгч онгоц нь 4 хөдөлгүүртэй цагт 440 километр хурдалж 3 тонн тэсрэх бөмбөг тээвэрлэх зориулалттай байж. Ju-290 бөмбөгдөгч онгоцыг Нью Йоркыг бөмбөгдөх ажиллагааны нэгэн хэсэг болон бэлтгэгдэж байсан. Дайны жилүүдэд нийт 65 ширхэг үйлдвэрлэгдсэн боловч цөөн тооны байлдааны ажиллагаанд оролцсон байна.

5. Хейнкель He-219 “Шар шувуу” шөнийн тулаанч



Инженер Эрнст Хейнкелийн бүтээсэн шөнийн цагаар тулалдаанд оролцох боломжтой радарын системээр тоноглогдсон сөнөөгч онгоц He-219-ыг  500 ширхэг үйлдвэрлэсэн байна. Шөнийн тулалдааны үеэр энэхүү онгоцноос сайн онгоц дайны жилүүдэд үйлдвэрлэгдэж зохион бүтээгдэж байгаагүй байна. Германы дээд командлал Ju-290 стратегийн бөмбөгдөгч онгоцонд ихээхэн ач холбогдол өгөн He-219 шөнийн тулаанчийг олон тоогоор үйлдвэрлээгүй байна.

4. Граф Цеппелин нисэх онгоц тээвэрлэгч



Германы тэнгисийн цэргийхэн дайны туршид далайн гадаргууд байлдааны ажиллагаа явуулах зэвсэглэлд төдийлөн анхаарал хандуулж байсангүй. Тэнгисийн цэргийн адмирал Карл Дёниц тэнгисийн тулаанд U шумбагч онгоцыг  түлхүү ашиглаж дайсны усан тээвэр, цэргийн цуваануудад цохилт өгөх тактикаар ажиллаж байсан. Гитлерийн тушаалаар 1936 оноос эхлэн сөнөөгч онгоц тээвэрлэгч гүн Цеппелинийг үйлдвэрлэх ажиллагаа эхэлсэн байна. Нийт 33500 тонны багтаамжтай цагт 65 километр  хурдтай, нийт 1720 багийн гишүүдтэй, 30 сөнөөгч онгоц 12 бөмбөгдөгч онгоц тээвэрлэх хүчин чадалтай уг усан онгоцыг дайны туршид төдийлөн ашиглаж чадаагүй гэж хэлж болно. Хожим 1947 онд уг онгоц мөнхийн зогсоол болох далайн ёроолд живсэн юм. Саяхан 2006 онд Польшийн газрын тосны компани далайн гүнд өрөмдлөгө хийж байхдаа гүн Цеппелинийг олсон байна.

3. Алсын тусгалтай V-2 пуужин



Балтын тэнгисийн эрэг дээр байрлах Германы Пенемюнде алсын тусгалтай пуужингийн судалгааны төвийн захирал доктор Вернер Фон Брауны бүтээл өшөө авагч пуужин V-2 нь 320 километр зайд байрлах объектод цохилт өгөх чадалтай бүтээгдсэн. Фон Браун нь Нацист намд тулган шаардалтаар элсэж судалгааны төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд хожим дайны дараа Америкт олзлогдон НАСА-д хүчин зүтгэж байсан суут инженер байсан юм. Тэрээр шингэн түлшээр ажиллах тийрэлтэт пуужингийн төсөл дээр олон жил ажилласан бөгөөд түүний бүтээл бодит биелэлээ олоход дөнгөж 31 настай байсан юм. Улмаар Фон Брауны бүтээлийг Гитлер туршилтын үеэр үзэж сонирхоод дайнд ялалт байгуулах боломжтой юм хэмээн хөөрцөглөж байсан гэдэг. V-2 пуужингаар Лондон хотыг бөмбөгдөж байсан юм. V-2 пуужингийн төслийг хуулбарлан Орос, Америкийн инженерүүд алсын тусгалтай пуужин, цөмийн бөмбөг тээвэрлэгч пуужин зохион бүтээж байсан. Хэрвээ Дэлхийн II дайны дунд үед өшөө авагч пуужин бүрэн төгс ажиллаж эхэлсэн бол дайны үйл явцыг орвонгоор нь эргүүлж чадахаар байсан юм.

2. Штурмгевейр StG-44 автомат винтов



Хэрвээ Германы армийн явган цэргийн зэвсэглэлд энэхүү автомат ажиллагаатай StG-44 винтов эртхэн ашиглагдаж эхэлсэн бол дайны ажиллагаанд нөлөөлж болох л байсан байх. 1942 оноос эхлэн Германы зэвсэгт хүчний даалгавраар 1942 оноос эхлэх эрдэмтэд судалгаа хийж 1944 он гэхэд үйлдвэрлэж эхэлсэн энэ автомат винтовыг 500 гаруй мянган ширхэг үйлдвэрлэж чадсан байна.

1. Мессершмитт Me-262 “Хараацай”



Дэлхийн хамгийн анхны тийрэлтэт хөдөлгүүрт сөнөөгч онгоцыг дайны төгсгөл үед Германы инженерүүд зохион бүтээж чадсан. Дайны сүүлчийн сарууд гэхэд нийт 1600 гаруй Me-262 үйлдвэрлэгдэж нисэх хүчинд шилжүүлэн өгсөн боловч дайны үйл явцад хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй юм. Учир нь холбоотны болон Оросын цэргүүд өргөн фронтоор давшилт хийн Германы эзэн улсын газар нутагт хэдийнээ ороод ирчихсэн үе байсан юм.
start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Энхээ

Поах чи ерөнхийдөө бол Нацист Германы талд бнаада тэ
Тгвл одоо чи бхгүй бх бсан за Герман эхлээд ОХУ-г дуусгаад тгд Монгол-г гэх гээд бна уу

GallanT

би яагаад германы талд гэж?

AEЯO

http://www.ulemj.com/2011/04/10.html#comments

Энхээ

худлаа цаагуураа японы талд оржэйшдэ чи

GallanT

би яалаа гэж японы талд орхийн?

Энхээ

tme tn

Зочин

Вернер фон Браун чинь шахалт шаардлагаар Национал-социалист намд элсээгүй. НКВД, КГБ-ийн мөрдлөг-ангуучлалаас зугатааж "албадлагаар элссэн" болж АНУ руу зугатсан.Цэргийн гэмт хэрэг үйлдэж Зөвлөлтийн цэргийн олзлогдсод болон энгийн иргэдийг нилээд яргалж байсан гэдэг.

batjargal (зочин)

gaihatai

Сонирхогч (зочин)

дэлхийн 2-р дайнд нацист германчуудын зэвсэг үнэхээр гайхалтай зөвхөн европыг ч гэлтгүй бүх ази африкийг эзлэх чадалтай байсан нь үнэн. Өндөр хурдтай онгоцууд, дийлдэшгүй танкууд өшөө авалтын зэвсэг, ялагдашгүй вермахт зэрэг үнэхээр гайхалтай бахархамаар
Ер нь германчууд 4 жилийн дотор дайнд бэлтгэсэн
Хэрвээ германчууд ЗХУ-Г ЭЗЭЛСЭН бол тэднийг АНУ-ч битгий хэл дэлхийн аль ч улс дийлэх боломжгүй болох байх
Аричууд үнэхээр хүчтэй агуу үндндэстэн Вермахт бол агуу Дүрэмт хувцас нь ч бахархмаар
yeah hail victory sieg heil....
sieg heil, shei heil............!!!!!!!!!!!!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)