™c☺llecti☺n™ : Ливерпүүл клуб

Ливерпүүл клуб

Хөлбөмбөгийн Ливерпүүл клуб  нь Премьер лигт тоглодог ба Английнхөлбөмбөгийн шилдэг клубүүдийн нэг юм. Ливерпүүл арваннайман удаа лигийн түрүү, долоон удаа Английн хөлбөмбөгийн холбооны цом, долоон удаа Лигийн цом, гурван удаа УЕФА-гийн цом болон таван удаа Европын цом авч байсан гэдгээрээ Английн түүхэнд хамгийн олон цомын эзэн клуб билээ. Тус клуб 1892 онд байгуулагдсан бөгөөд1900-1947 оны хоорондох таван удаагийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд 1950 оны эхээр хоёрдугаар дивиз рүү унаж 1959 онд дасгалжуулагч Билл Шенклиг ирэн иртэл дээш гарч чадаагүй ба 1960 онд улаан, цагаан өмсгөлөө бүрэн улаан өнгөөр сольсон түүхтэй.

Шенклигийн удирдлаган дор Ливерпүүл лигийн аварга шалгаруулах тэмцээнд гурав, АХХ-ны цомд болон УЕФА-гийн цомд хоёр удаа түрүүлж байсан бөгөөд Европын цом хүртсэн анхны тохиолдол байлаа. Өнгөрсөн 30 жилд Англи болон Европын цомд хамгийн олон түрүүлсэн клубүүдийн нэг Ливерпүүл 1977-1984 оны хооронд Европын цомуудад дөрвөн удаа түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд тав дахь түрүүгээ 2005 онд авсан.

Ливерпүүл 1985 оны тавдугаар сарын 29-нд Европын цомын тэмцээний (одоогийн Аваргуудын лиг) аваргын төлөө Ювентустэй тоглох үеэр тэдний хөгжөөн дэмжигчдийн эмх замбараагүй үйлдлийн улмаас цэнгэлдэхийн хана нурж Ювентус клубийн 39 хөгжөөн дэмжигч амь үрэгдсэн Бельгийн Брюссель хотын «Эйзелийн цэнгэлдэх хүрээлэнгийн золгүй явдлаас» болж муу нэрээс салахаа больсон ба үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд дээрх явдал давтагдан Английн Шеффилд хотын Шеффилд Уэнсдей клубийн Хиллсборогийн цэнгэлдэхэд АХХ-ны цомын хагас шигшээгийн Ноттингем Форест клубтэй хийсэн тоглолтын дундуур хөгжөөн дэмжигчдийн шахцалдааныг зохицуулах үүрэгтэй цагдаагийн ажилтнуудын буруугаас 96 хүн амь үрэгдсэн аймшигт осол болсон билээ. Аль аль осолд нь Ливерпүүлийн нэр холбогдсон нь цаашлаад Англи болоод Европт хүнд цохилт болсон түүхтэй.

Ливерпүүлийн цэнгэлдэх хүрээлэн Энфилд. Харин 2011 оноос Стэнли Парк хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болохоор яригдаж байгаа ажээ. Ливерпүүлийн клуб хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй гэдгээрээ Манчестер Юнайтед, Эвертон клубүүдтэй зэрэгцдэг бөгөөд Ливерпүүл хотын Мерсисайдын дерби Эвертонтой зууны туршид өрсөлдсөөр байгаа.                                                     

Ливерпүүл
Ливерпүүлийн тэмдэг
Бүтэн нэр Хөлбөмбөгийн Ливерпүүл клуб
Хоч нэр Улаанууд
Байгуулагдсан 1892 оны гуравдугаар сарын 15
(бизнесмен Жон Хоулдинг)
Цэнгэлдэх хүрээлэн Энфилд, Ливерпүүл
(Багтаамж: 45,276)
Эзэн Flag of the United States Жон Хенри
Дарга Flag of Англи Мартин Броутон
Менежер Flag of Шотланд Кенни Далглиш
Ахлагч Flag of Англи Стивен Жерард
Лиг Премьер лиг
                                                  тоглогчид                                                                               
25 Josй Reina Paez Goalkeeper 8 Steven Gerrard Midfielder
41 Martin Hansen Goalkeeper 10 Joe Cole Midfielder
42 Peter Gulacsi Goalkeeper 14 Milan Jovanović Midfielder
2 Glen Johnson Defender 17 Maxi Rodrнguez Midfielder
5 Daniel Agger Defender 18 Dirk Kuyt Midfielder
6 Fabio Aurelio Defender 21 Lucas Midfielder
16 Sotirios Kyrgiakos Defender 26 Jay Spearing Midfielder
22 Danny Wilson Defender 28 Christian Poulsen Midfielder
23 Jamie Carragher Defender 33 Jonjo Shelvey Midfielder
34 Martin Kelly Defender 49 Jack Robinson Midfielder
35 Conor Coady Defender 7 Luis Suбrez Striker
37 Martin Skrtel Defender 9 Andrew Carroll Striker
38 John Flanagan Defender 24 David Ngog Striker
- Conor Thomas Defender - Kenny Dalglish Manager/Coach
4 Raъl Meireles Midfielder

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
GuN!Z (зочин)

hoch arai hudlaa yum bishv?hoton shuvuunuud gedeg bizde?

S.s.S

yalgaagui ee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)