™c☺llecti☺n™ : Токио хотыг нүүлгэж магадгүй

Токио хотыг нүүлгэж магадгүй

 

Токио хотыг нүүлгэж магадгүй

Өнгөрсөн сард байгалийн гамшигт   өртөн эдийн засгийн болоод ихээхэн хохирол амссан атомын станцын дэлбэрэлтийн улмаас цацраг туяа алдагдаж байгаа зэрэг олон бэрхшээлтэй тулж буй Япон улсын эрх баригчид Токио хотыг нүүлгэн шилжүүлэх талбай хайх ажил төлөвлөж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ.


Өнгөрсөн сард Японд гамшиг дагуулсан газар хөдлөлтийн уршиг мөддөө арилахгүй хэмээн эрдэмтэд үзжээ. Хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийллүүд ойрын 10 жил намжихгүй юм байна. Эдгээр чичирхийллүүд нь үндсэн голомтоосоо хойд ба өмнө хэсэгт байнга давтагдаж байх аж. 

Хэрэв Токио хүчтэй газар хөдлөлтөд өртөж, засгийн газар ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ийм арга хэмжээ авах гэнэ. Японы парламентад 50 мянга гаруй хүн шинэ хот байгуулах тухай хуулийн төслийг бэлтгэж эхэлсэн тухай мэдээлж байна. Барилгын ажил 2011 оны сүүлээс эхлэнэ. 



Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар л гэхэд Японы эрэг хавиар 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Газар хөдлөлтийн тандалт хийж байдаг төвийнхөн хүчтэй газар хөдлөлтийн улмаас цунами дэгдэж болзошгүй хэмээн эмээж байна. 

Гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлтийн дараа Фукушима - 1 станцын 1, 2, 3 дугаар реакторуудын хөргөлтийн системд гэмтэл гарч осол болсон. Улмаар, гуравдугаар сарын 18-нд ослын 5 дугаар зэрэглэл гэж тодорхойлж байсан. Тэгвэл энэ сарын 12-нд Фукушима - 1 станцын ослыг Олон улсын цөмийн болон цацрагийн ослын 7 дугаар зэрэглэлд шилжүүлсэн байна. Тэрчлэн, тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Цөмийн Энергийн Газраас мэдээлэл өгч байна.


start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
muugii (зочин)

hoorhii muu yaponchuud zayagv l uls yumda...

HelsenUg

Орчин үеийн Нострадамус үнэн л зүүдэлсэн байна.
http://helsenug.blog.gogo.mn/read/entry252351

Энхээ

Өө битий сурталчилгаа хийгээд байлдаа хэлсэнүг гуай
Харамсмаар баярламаар гомдмоор...

GallanT

nostradamus gedeg n ali ulsiin hvn yum be?

HelsenUg

жинхэнэ нь бол франц хүн.

Энхээ

эмч бсын өөрийнхөө эхнэрийг тахлаас аварч чадаагүй гдийн бнлэ
аврах хүсэл бхгүй бсын бгаз

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)