™c☺llecti☺n™ : Надад “Амьдрах тасалбар” өгөөч

Надад “Амьдрах тасалбар” өгөөч

Сүүлийн 20 жилд Монгол Улс 262 мянга гаруй хүүхдийг хүний орчлонд төрөх эрхийг хассан гэнэ. Өөрөөр хэлбэл, барагцаалбал 130 гаруй сумын иргэдийг эмнэлгийн хэлээр аборт нэрийн дор эхийн хэвлийд нь бүрэлгэсэн хэрэг. Гэхдээ энэ нь улсын эмнэлэгт хандаж хийлгэсэн үр хөндөлтийн тоо. Харин зөвшөрөлтэй, зөвшөөрөлгvй хувийн эмнэлэгт хэдэн хvvхдийн амьдрах эрхийг хорьсныг бүү мэд. Монгол Улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн хоёрдугаар бvлгийн тавдугаар зүйлд зааснаар хүүхэд төрмөгцөө нэр авах, Монгол Улсын харьяат байх эрхтэй гэж заажээ. Даанч энэ эрхээ жилд 13100 хүүхэд эдэлж чаддаггүй байна. Уг нь, манай улс дэлхийн залуухан ардчилсан улс хэмээн нэрээ үлдээж, ардчилал гэдэг нь хүн хүнээ хайрлах, эрх чөлөөг нь хүндэтгэн үзэхийг хэлнэ хэмээн номлоод байгаа. Гэхдээ ардчилал нэрийн дор Монгол Улсын иргэн болох гэж ирсэн хүнийг хэвлийд нь цаазласаар байгааг юу гэж нэрлэх үү. Албан бус мэдээгээр нийслэлд 150 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдгаас 10 гаруй нь үр хөндөлт хийх эрхтэй байдаг байна. Энэ нь хүсээгvй жирэмслэлт буюу олон арван шалтгаантай төрөхийг хүсээгүй эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэсэн хэрэг. Гэтэл бид чинь Азийн цээжинд хэвтсэн бэлтрэг, өсч том хөх чоно болж “эр өсч, эсгий сунадгийг” хоёр хөршдөө харуулна хэмээн зүтгээд буй. Гэтэл манай улсын хүн ам 10 жилийн хугацаанд 500 мянгаар л өсчээ. Эмгэнэлтэй хэрэг. Дэлхийн аль ч улсын хувьд хүн ам зүйн бодлого чухал байр суурь эзэлдэг. Яагаад гэвэл, тус улсын хүчирхэг байдлыг нь илэрхийлдэг учраас. Тиймээс ч түм түжигнэж, бум бужигнасан тэр улсын том зах зээлд нэвтрэхийн тулд дэлхийн томоохон компаниуд үхэн хатан зүтгэдэг гэдэг. Үүний нэгэн жишээ нь ч бидний урд хөрш БНХАУ-ыг нэрлэж болно. Харин манай улсын хувьд өсөөд өсөөд 2010 онд явуулсан хүн ам, орон сууцны тооллогоор 2 сая 700 мянгуулаа хэмээсэн. Хэтэрхий бага. Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн хэлснээр үр хөндөлтийг тас хориглож болохгүй жишээ ч бий гэнэ. Хориглосноос болоод асуудлаасаа ангижрах гэж зулбуулах эм уусан 30 гаруй эх нэг шөнийн дотор эмнэлэгт хандаж байсан гэнэ. Тас хориглочихож болохгүй. Хориглочихвол Эрээн хот зорих эсвэл зулбуулах эмний эрэлт нэмэгдэж, эхийн эндэгдэл өсөх эрсдэлтэй шүү дээ хэмээн хэвлэлийнхэнд учирлаж байсан удаатай. Тэгвэл яагаад зөвхөн амиа алдах эрсдэлтэй, хүнд өвчтэй, ураг гажигтай бол эмчийнх нь зөвшөөрөлтэйгээр өр хөндөлт хийнэ гэж зааж болдоггүй юм бол гэхэд эрүүл мэндийн ажилтнууд хүний эрх шүү дээ л гэдэг. Эрүүл мэндээсээ болоод үр хөндөлт хийлгэдэг юм аа гэхэд ар гэрийн байдал, санхүүгээс хамаарч хүсээгvй хүүхэд олсон бол хэцүү. Энэ их олон талтай асуудал гэж ам тагладаг. Гэхдээ орчлонд ирээд буцаж буй 13100 үрийнхээ заримд нь яагаад амьдрах тасалбар өгч болохгүй гэж. Бид “хүн нэмбэл хүнс нэмнэ” хэмээн бэлгэшээн угтдаг биш бил үү. Ямартай ч хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэгчээр салбарынхны хувьд хамгийн сайн гарц нь борооны дараахь мөөг шиг олширсон зөвшөөрөлгүй үр хөндөлт хийж буй эмнэлгийн лицензийг цуцлах гэж үзээд буй. Тиймээс ч эх үрийн зовлонгоор бизнес хийсэн зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг хараанаасаа салгахгүй байхыг МХЕГ-т даатгаж найдсан гэсэн. Гэвч хүний зовлонгоор мөнгө “үржүүлсэн” зөвшөөрөлгүй эмнэлгүүдийн хувьд далд бизнес цэцэглэсээр байгаа юм. Баригдсан нэг нь торгуулиа төлөөд, бултсан нь аз гэсээр үр дөн нь төдийлэн харагддаггүй бололтой. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр ЭМЯ болон МХЕГ-ынхан ажлынхаа хурдаа нэмж, зүүний үзүүрт будаа тогтохын дайтай хүн төрөл олж ирсэн зочиндоо хүний орчлонтой танилцах тасалбар өгөхсөн дөө.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
HelsenUg

Хэвлийдээ эндэгдсэн үрийн хараал хүрнэ дээ, болихгүй бол.

GallanT

хаарин тн

999 (зочин)

Өөрсдийнхөө хийсэн бүтээл, үйлийн үрийг дээд хүчний зөвшөөрөлгүйгээр хөнгөвчлөх өөрчлөх нь үхсэнийхээ дараа эдлэх өөрийнхөө үйлийн үр зовлонг 100 дахин нэмэгдүүлдэг юм. Тийм хүмүүст дахин хүн болж төрөх байтугай, хорхой шавьж ч болж төрөх боломжгүй болж байгаа юм. Тэгээд оюун санаа сүнс нь сарнин замхран алга болох болой. Тэгж хүн хог, новшнуудаас салдаг хууль дээд тэнгэрт байдаг юм даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)