™c☺llecti☺n™ : T-ARA хамтлагийн танилцуулга

T-ARA хамтлагийн танилцуулга




suragch.comT-ARA нь Tiara буюу титэм хэмээх үгнээс гаралтай. Mnet ийн нөлөөнд оршдог зургаан гишүүнтэй энэхүү охидын хамтлаг нь анх 2009 оны 2-р хагаст дебютээ Eunjung, Hyomin, JiAe, JiWon, JiYeon гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй хийжээ.

Уг хамтлагийн зорилго бол хоолойныхоо ур чадварыг бусдад харуулах байсан учраас Good person (Cinderella Man OST) ballad дуугаар K-pop-ийн дэлгэцээр гарч ирсэн. Гэсэн хэдий ч клип цацагдаж эхэлсэн даруйд хамтлагийн гоцлол дуучид JiAe, JiWon хоёр гэрээгээ цуцлаж, улмаар хамтлагийн нэр хүндэд нөлөөлж, үйл ажиллагаагаа зогсоохоор шийджээ.

suragch.com

Ингээд сарын дараа тэд хамтлагтаа SoYeon, Boram, Qri гэсэн гурван гишүүдийг элсүүлэн авч анхны single album "LIES"-аар дахин уран бүтээлээ туурвиж эхэллээ. Үүний дараа Supernova-тай хамтран TTL (Time to Love) хэрэгжүүлснээр ерөнхийдөө өөрсдийн байр суурийг олж авч эхэлсэн.

suragch.com

Гишүүдийн танилцуулга:

suragch.com

Хамтлагийн ахлагч Eunjung бол багаасаа урлагийн ертөнцөд хөл тавьсан нэгэн. Mnet-ийн дор хамгийн удаан бэлтгэл сургуулилт хийж, бусдыг удирдах чадвар нь түүнийг хамтлагийн ахлагчаар сонгогдоход хүргэжээ. Хамтлагийн ахлагчийн үүднээс түүнд хамаг хариуцлага тооцогдож эхэлсэн учраас удаан үерхсэн найз залуугаасаа хүртэл салсан нь фэнүүдийг нь ихэд гайхшруулсан байна. Түүнийг фэнүүд нь "Fierce" хэмээн хочилдог, учир нь тайзан дээр биеэ авч байгаа байдлаас нь болсон гэдэг.

suragch.com

JiYeon хамтлагийн хамгийн залуу нь. Бусад гишүүдтэйгээ адил удаан хугацаагаар дасгал сургуулилт хийж амжаагүй, дээрээс нь дөнгөж 16 настай учраас түүний хоолой арай задарч амжаагүй байгаа. Гэсэн хэдий ч кинондоо тоглуулж хамтран ажиллах хүсэлтэй зохиолчид олон. Тэрээр аль хэдийнэ "God of Study" телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүрийг аваад амжжээ.  

suragch.com

Boram хамтлагийн хамгийн ахмад нь бөгөөд түүний аав, ээж 70,80-аад оны хамгийн нэртэй жүжигчид байжээ. Эцэг эх нь хоёулаа олны танил хүн байхын зовлонг мэдэх учраас Boram-ийг хатуу чанга дэглэмээр өсгөж, одоо хүртэл олны анхаарал татахаар зүйлс хийхийг нь хориглодог гэнэ. Тийм ч учраас түүнийг реалити нэвтрүүлгүүдэд оруулдаггүй байна.

suragch.com

Hyomin өөрийн дуулах, үглэх, бүжиглэх чадвараар энэхүү хамтлагт элсэн орсон. Хамтлагийн promotion-ий хажуугаар musical тавьдаг учраас хамгийн завгүй гишүүн. Hyomin дуучин болохынхоо өмнө нэтээр олны танил болсон гэнэ. Түүнийг Сологосчууд  ulzzang (төрөлхийн үзэсгэлэнтэй төрсөн хүмүүсийг Солонгосчууд ulzzang гэж дууддаг бөгөөд ихэнхи нь нет ийн ертөнцөөр олны танил болдог) гэж дууддаг.  Хамтлагийнхаа хамгийн эмэгтэйлэг мөн хамгийн бие султай нь юм.

suragch.com

Qri бол олны танил болсон ulzzang-уудын нэг. Моделийг дагнаж урлагт хөл тавьж эхэлсэн.

suragch.com

SoYeon нь SM Entertainment-ийн "Girls' Generation" хамтлагт дуучин болох гэж удаан хугацаагаар бэлтгэл хийсэн. Гэвч SM Entertainment түүнийг найз залуугаасаа салахыг шаардаж, бэлтгэлийн дундуур хүртэл олон хэцүү зүйлсийг хийлгэдэг байжээ. Тиймээс "Into The New World" single album гаргахын яг өмнө хамтлагт дуулахаас татгалзсан юм байна. T-ARA хамтлагийн фэнүүд хүртэл түүний хийсэн алхамд сэтгэл хангалуун байдаг. Учир нь 9 гишүүнтэй хамтлагт орж нэг дуун дээр 5-9 секунд дуулсанаар өөрт байгаа хоолойны чадлыг бүрэн эхээр хүмүүст хүргэж чадахгүй байсан. Түүний амьдаар бүжиглэнгээ дуулах чадвар бусад хамтлагийн гишүүдээс илүү чадварлаг.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Sunny_Hyomin♥Soyeon (зочин)

Soyeon♥

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)