™c☺llecti☺n™ : Адебайор ”Реал”-д очсондоо харамсаж, ”Тоттенхэм”-ийг сонгоогүйдээ гэмшив
Адебайор ”Реал”-д очсондоо харамсаж, ”Тоттенхэм”-ийг сонгоогүйдээ гэмшив

Тогогийн довтлогч Эммануэль Адебайорыг Мадридын “Реал” өнгөрсөн нэгдүгээр сард зээлээр авсан билээ. Гэвч улирал дуусахын өмнөхөн “Реал” Адебайорын гэрээг худалдан авахыг хүсэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү того залуу “Манчестер Сити”-д эргэн очихоос аргагүйд хүрсэн. Гэлээ ч тэрээр “Сити”-д биш “Тоттенхэм”-д тоглохыг хүсч буй бололтой.

“Хэрвээ “Тоттенхэм”-ийнхэн надад санал тавьбал би зөвшөөрнө. Хэдийгээр хөгжөөн дэмжигчид нь намайг үзэн ядаж буйг мэдэж байгаа ч гэсэн би Английн шилдэг багийн нэгд тоглохыг хүсч байна. Аваргуудын лигт “Тоттенхэм”-ийн хаалганд хоёр гоол оруулсан минь миний үүрэг байсан төдий. Өнгөрсөн нэгдүгээр сард би “Тоттенхэм”-д зээлээр очих боломж байсан юм. Гэтэл “Реал” дундуур орчихсон. Одоо би Испанийн багт ирсэндээ харамсаж байна. “Тоттенхэм”-д очдог байж” хэмээн Адебайор илэн далангүй ярьжээ.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
lecool (зочин)

hohino gediin.muu zda

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)