™c☺llecti☺n™ : “Манчестер Сити” багаа Тевесээс “цэвэрлэж”, Фабрегасыг авахыг хүсч байна

“Манчестер Сити” багаа Тевесээс “цэвэрлэж”, Фабрегасыг авахыг хүсч байна

Английн “Манчестер Сити” энэ зун дахиад л томоохон шуугиантай наймаа хийхийн зэрэгцээ багийнхаа ахлагч Карлос Тевесийг зарахаар шийдээд байгаа бололтой. Гэхдээ Тевесийг авахыг хүсч буй багуудад 57 сая еврогоос бага үнээр зарахгүй гэдгээ мэдэгджээ. Карлос Тевесийг “Реал”, “Интер”, “Ювентус” сонирхож буй талаар мэдээлэл цацагдсан.

“Манчестер Сити”-гийнхэн энэ зун “Арсенал”-ын Сеск Фабрегас, “Эвертон”-ы Жек Родуэлл, “Болтон”-ы Гари Кэхилл нарыг авахаар зэхэж буй гэнэ. Мөн Роберто Манчини Италийн “Удинезе”-гээс Алексис Санчесийг авахыг ихэд хүсч буй ажээ. Гэхдээ Алексис Санчестай “Барселона” бараг тохиролцоонд хүрчихсэн гэж мэдээлж байгаа билээ.

Жилдээ багийнхаа тоглогчдын цалинд 152 сая ам.доллар зарцуулж буй “Сити” ирэх улиралд Аваргуудын лигт өрсөлдөх нь тодорхой болсон.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)