™c☺llecti☺n™ : Хятадын тарвас дэлбэрдэг болжээ

Хятадын тарвас дэлбэрдэг болжээ

Хятадын эрх баригчид тус улсын тариалангийн талбайд тарвас дэлбэрээд байгаа шалтгааныг мөрдөн шалгаж байна гэж Синьхуа агентлаг мэдээллээ.

Энэ ер бусын үзэгдэл нь ургалт түргэсгэдэг ферхлорфенурон гэдэг бодисыг фермерүүд хэтрүүлэн хэрэглэж, бас их хэмжээний бороо орсонтой холбоотой байж болзошгүй ажээ.
Тус улсын зүүн нутгийн Зянсу муж болон өмнөд нутгийн Даньян мужид тарвас дэлбэрсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тавдугаар сарын эхээр Даньян мужид тарвасын ургац хураахад фермерүүд бараг 50 га талбайн ургац хаягдал болсныг илрүүлжээ.
Нутгийн нэг фермерийн ярьснаар, ферхлорфенурон болон кальцийн нэмэгдэлтэй цацсаны маргааш тарвас нь дэлбэрсэн байна.
Хятадын эрх баригчид тарвасных нь 67 хувь нь дэлбэрсэн Даньян тойргийн Далу тосгоны аж ахуйнуудыг шалгажээ. Шинжээчдийн хэлснээр, шалгасан 10 аж ахуйн зөвхөн нэг нь ферхлорфенурон бодисыг ашигласан байв. Тариалангийн талбай нь нам дор газар байрладаг аж ахуйнууд усархаг бороо орсны улмаас хамгийн их хохирол амссан байжээ.
Ферхлорфенуроныг зөвхөн Хятадад төдийгүй, АНУ-д, тухайлбал, киви болон усан үзмийн ургалтыг эрчимжүүлэхэд ашиглахыг зөвшөөрсөн байдаг ажээ.
Хятадад хүнсний бүтээгдэхүүнд химийн бодис ашигласнаас үүдсэн, олны анхаарал татсан хэрэг нэг бус удаа гарч байна. 2008 оны намар тус улсад меламины хэрэг гарч, тэгэхэд сүүний улсдаа тэргүүлэгч Санлу компани хүүхдийн тэжээл бэлтгэхдээ меламиныг хэтрүүлэн хэрэглэсэн нь дуулиан шуугиан дэгдэхэд хүргэсэн юм.
Уг хэргийн улмаас тус улсын эрх баригчдын мэдээлснээр, зургаан хүүхэд эндэж, 300 орчим хүүхэд архаг өвчтэй болсон. Олон хүн хордуулсан хэргээр тус компанийн уг хэрэгт холбогдох этгээдүүд янз бүрийн хугацаагаар шоронд хоригдох ял шийтгүүлсэн бол, хүүхэд хордуулсан хэргээр хоёр этгээдийг цаазалсан билээ.

Эх сурвалж:http://www.montsame.mn
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)