™c☺llecti☺n™ : Этгээд сонин төрөлтүүд

Этгээд сонин төрөлтүүд






Ямарваа нэг гэр бүл шинэ гишүүнтэй болох нь тухайн гэр бүлийн нэгэн аз жаргал билээ.

Гэхдээ өвчин хэлж ирэхгүй гэдэг шиг олон янзын бэрхшээл ч тулгардаг. Ингээд хамгийн этгээд сонин төрөлтүүдийн талаар танилцуулья.





Мэлхий шиг хүү – Аненцепхэли



2006 онд Балбын Долаха дүүрэгт нэгэн этгээд сонин төрхтэй хүү төржээ. Хүзүүгүй, бараг цээжин хэсэг рүүгээ орчихмоор, сонин чихтэй энэ хүүг төрсний дараа түүнийг харахаар маш олон хүн ирж байжээ. Энэ хүү нь тархины нугас аненцепхэли өвчин туссан нь ийм этгээд төрхтэй болгожээ. Уг өвчнийг эмчлэх ямар ч эмчилгээ байдаггүй аж. Энэ төрлийн өвчтэй хүүхэд амьд үлдэх боломж тун ховор. Харин эсэн мэнд төрвөл хэдхэн өдөр эсвэл хэдхэн цаг л амьд байдаг гэнэ.



Хоёр нүүртэй хүүхэд – Дипросопус



Лали хэмээх энэ охин 2 хамар, 2 нүд, 2 амтай төрсөн ч ердөө нэгхэн хос чихтэй. Тэрбээр бусдад этгээд сонин харагддаг ч эцэг, эхдээ бахархал нь бөгөөд түүнийг бурхны хойд дүр гэж үздэг байна.

Энэтхэгийн Саини тосгонд төрсөн охиныг ийнхүү бурхны бэлэг гэж гэр бүлийнхэн нь билэгшээх болжээ. Лали охин дипросопус хэмээх маш ховор өвчтэй бөгөөд ихэр ургийн дутуу хөгжилтийн улмаас ийм төрөлтийн гажиг үүсдэг байна. Охины хувьд хэвийн төрсөн бөгөөд амьсгалах хүндрэл гараагүй аж. Хоёр нүүртэй охин 2 амаараа хоол иддэг бөгөөд 4 нүдээ нэгэн зэрэг нээж, аньдаг гэнэ.



Нэг нүдтэй хүүхэд – Циклопия



Үлгэрт гардаг ганц нүдтэй мангастай адил нэгэн хүү Нигери улсад төржээ. Үр хөврөлийн ур тархины гэмтлийн улмаас нэг нүдтэй хүүхэд төрдөг байна. Түүнчлэн энэ нь нүүрний хэлбэрт нөлөөлөн хамарны бүтцийг өөрчилдөг. Уг төрөлтийн гажиг нь химийн хорт бодис, хорт хавдарын эсрэг эмчилгээний нөлөөгөөр бий болдог.



Бар шиг судалтай хүүхэд – Харлекин



Этгээд сонин энэ хүүхэд 2010 оны гуравдугаар сард Пакистанд төржээ. Өвчний шинж тэмдэг нь арьсны өвчний нэг төрөл бөгөөд хамгийн анх 1700 онд энэ өвчин бүртгэгдэж байжээ. Энэ төрөлтийг харь гарагийн хүний төрөлт гэж ам яриа гарснаас эмнэлэгийн гадаа маш олон хүн цугларч байжээ. Улаан эрээн судалтай энэ хүүхэд ягл харийн хүн шиг төрхтэй аж. Энэ төрлийн арьсны өвчтэй хүүхдийн төрөлтийн ердөө 10 хувь нь л амьд үлдэх боломжтой гэнэ. Учир нь биед нян халдварлах эрсдэл тун их аж.



Хоёр толгойтой хүүхэд – Краниопагус паразит



Египетийн Каир хотнын Банха эмнэлэгт Манар Магед гэдэг хоёр толгойтой охин төржээ. Энэ охин ихээхэн хүндрэлтэй төрсөн ч эрчимт эмчилгээний үр дүнд бие нь сайжирчээ. Гавлын ясаараа нийлсэн ихэр нь мөн л дутуу хөгжилтэй төрөлтийн гажиг юм. Биеэрээ нийлсэн ихрүүдийг мэс заслаар хооронд салгасан ердөө 8-хан тохиолдол байдаг. Харин орчин цагт ердөө 3 л амжилттай болж байжээ. Энэ охинд мэс засал хийсэн ч 2006 онд тархины халдвараар нас барсан байна.



Гадна талдаа зүрхтэй хүүхэд – Эктопи Кордис



Биеийн гадна хэсэгтээ зүрх нь ил төрсөн энэ хүүхэд 2009 онд төржээ. Түүнчлэн саяхан хятадад мөн ийм төрөлт бүртгэгджээ. Зүрх гаднаа төрсөн хүүхдийн хувьд мэс заслын аргаар амьд үлдэх боломж байдаг.



Олон мөчтэй хүүхэд – Полимели



Полимели хэмээх төрөлтийн гажиг нь олон үе мөчтэй төрөлтийг нэрлэдэг. 2005 онд Энэтхэгт Лакшими гэдэг охин энэ төрлийн өвчтэй төржээ. Түүнийг анх төрөхөд нь хинди шашны олон гар, хөлтэй бурханы хойд дүр гэж тооцож байжээ. Ингэж төрөх нь маш олон шалтгаантай байж болдог. Заримдаа үр хөврөл нь ихэр байхаар явагдаж эхэлсэн ч нэг ихэр нь гүйцэт бүрэлдэж чадалгүйгээр нөгөө ихэртэйгээ үе мөчөөрөө наалддаг.

4 гар 4 хөлтэй охиныг 2007 оноос мэс засал хийж, жирийн хүүхдийн адил болгожээ. Одоо түүний хувьд эмчилгээ нь үргэлжилж байгаа юм.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

aimshigtai

hulan (зочин)

uneheer hachin sonirholtoi yum aa zarim iine haraad nud halitirlaa zarim negend ni emegnel elerhiliii

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)