™c☺llecti☺n™ : Ертөнцийн төгсгөл хойшилсон гэнэ үү

Ертөнцийн төгсгөл хойшилсон гэнэ үү




Протестант шашны суртал нэвтрүүлэгч Хэролд Кэмпинг ертөнцийн төгсгөл болно гэсэн таамаг нь биелээгүй сэтгэл дундуур үлдсэн ч тэрбээр энэ өдрийг буруу тооцоолон гаргасан гэжээ.
Бурхан дэлхийн таван сараар ивээсэн бөгөөд 10 дугаар сарын 21-нд дэлхий нийтээр галав юүлнэ гэж хэлсэн байна. Тэрбээр мөн ертөнцийн төгсгөл болох өдрийг буруу тооцоолсондоо ихээхэн сэтгэл дундуур байгаагаа хэлжээ. Кэмпингийн зөгнөлөөр тавдугаар сарын 21-нд эх дэлхий чичирхийлж, ертөнцийг хөмрүүлнэ ёстой байжээ. Түүнийг дагалдагчид ерөнтөнцийг төгсгөлийг сурталчилж, автомашин зэрэгт ухаалга хуудас наах зэргээр уг ажилд нь хандив өргөн насаараа цуглуулсан хөрөнгө мөнгө зарцуулжээ.
Гэвч ертөнцийн төгсгөл болох өдөр ямар нэг шинж тэмдэг илрээгүй юм. Тиймээс ертөнцийн төгсгөлийг сурталчилах ажилд ихээхэн мөнгө зарцуулсан зарим хүн хий хоосон мөнгө үрсэндээ багагүй бухимджээ.
Харин зөгнөгч Кэмп өнгөрсөн хагас сайн өдрөөс хойш сураггүй байсан ч даваа гарагт радио нэвтрүүлэгт оролцон зарим нэг асуултад хариу өгсөн байна. Түүний хувьд бага зэргийн алдаа гарган төгсгөлийн өдрийг буруу тооцоолсон гэдгээ хэлжээ. Одоо тэрбээр эхнэрийн хамт нэгэн дэн буудалд орогнож байгаа аж.
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
t1 (зочин)

yun ertontsiin togsgol t1 shaar we

999 (зочин)

Ертөнцийг нэг өдөр сөнөхөөр бүтээгээгүй гэж сонссон юм байна. Ер нь бол энд тэндгүй сүйрэл идэвхжиж байгаа нь үнэн. Хөгшин зөнөг өөрийнхөө төгсгөлийг зөгнөвөл таарна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)